Микроныхон үнээ 200-1000 төгрөгөөр дур мэдэн нэмжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Микроныхон үнээ 200-1000 төгрөгөөр дур мэдэн нэмжээ

Хайлааст-Нарантуул чиглэлийн микроавтобусны жолооч кондукторууд үйлчилгээний төлбөрөө 200-1000 төгрөгөөр нэмээд 14 хонож байна. Тус чиглэлд том оврын автобус үйлчлүүлдэггүйгээс шалтгаалан ийнхүү микроавтобусныхан үнээ дур мэдэн нэмжээ. Энэхүү асуудалд Нийтийн тээврийн газраас хэрхэн хяналт тавьж ажиллаж байгааг тус газрын орлогч дарга О.Түшигээс тодруулахад "Манай байцаагчид цөөхөн учраас хяналт тавих боломж бага, иргэд гомдол ирүүлбэл захиргааны хариуцлагын тухай хариуцлага хүлээлгэх боломжтой" гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж