Элэгний С вирусыг бүрэн эмчлэх эмийг Монгол Улсад оруулж ирнэ ирэхгүй гэдэг маргаан ЭМЯ-ны сайд, дэд сайд нарын хооронд үүссэн билээ. Харин энэ асуудал одоо яг ямар шатандаа явж байгаа талаар ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаагаас тодрууллаа.
Тэрээр мөн элэгний өвчлөлийг арилгах 50-иад төрлийн эмчилгээ дэлхийд байдаг ч манай улсад нэг шинэ эмчилгээ багаар бодож 10 жилийн дараа орж ирдэг. Энэ байдлыг өөрчлөх цаг болсон гэсэн юм.