"Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК-ийн хашаанд трансфторматор өчигдөр 20.57 цагт шатаж, НОБГ-ын алба хаагчид хоёр цагийн турш ажиллаж галыг унтраажээ. "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ХК-ийн энэхүү трансформаторт хөргүүрийн 40 тонн тос байсан нь галыг унтраахад багагүй хүндрэл учруулсан байна. Гал гарсан шалтгаан нөхцлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.