Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон УИХ-ын гишшүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Өлзийт-Шувуун фабрик, Нисэхийн товчоо-Шувуун фабрик чиглэлийн автозамын ажилтай танилцлаа. Энэ үеэр нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж "Өмнө нь Шувуун фабрикаас өндөг тээвэрлэхээр замын бартаанаас шалтгаалан хагарч иргэдийг багагүй хохироож байсан. Бүр эхчүүд замдаа автомашинд төрөх тохиолдол ч цөөнгүй байлаа. Харин одоо энэ бүхэн бүрэн шийдвэрлэгдсэн" гэж онцолсон юм.