Налайхын уурхайн нүүрс аман дээрээ портер машины тэвшийг зориулалтын бусаар тоноглож/хоёр банзаар өндөрлөсөн/ ачихад 200 мянган төгрөгийн үнэтэй байна. Ингэж ачсан жолооч нарыг Налайх дүүргийн Замын цагдаагийн пост дээр 5-10 мянган төгрөгөөр торгодог байна. Харин нүүрс худаалагч нарын хэлдэг шиг Баянзүрхийн товчоон дээр давхар торгодог, торгуулийн хэмжээ 20-30 мянган төгрөг байдаг гэдэг худлаа аж. Мөн Цайз зах дээр нүүрс зардаг иргэд тэвшнийхээ өндөрлөгөөний нэг банзаа авч 300 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм.