Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын “Хөсөгтөн” хамтлаг ирэх долдугаар сарын 9-нд хоёр дахь бие даасан тоглолт хийх гэж байна. Mонголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд болох “Хөсөгтөн Монгол хөөмий” тоглолтын үеэр монголчуудын нүүдэлчин амьдралын хэв маяг, аж ахуйг харуулсан үзэсгэлэн гаргах гэнэ. Тоглолтын тасалбарын үнэ 25000 төгрөг бөгөөд тоглолтыг “Шүрэн” компани ивээн тэтгэжээ.
Сонирхуулахад, “Хөсөгтөн” хамтлагийнхан тоглолтын дараа ирэх долдугаар сарын 17-нд Английн Лондон хотыг зорьж, зуун жилийн түүхтэй “BBC Prom” буюу дэлхийн алдарт сонгодог хөгжмийн наадамд оролцохоор болжээ. Тус наадмыг анх 1895 онд Хатан хааны театрт зохион байгуулж байсан аж. Наадам ирэх долдугаар сарын 15-наас есдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд “Хөсөгтөн” хамтлагийн хувьд ирэх долдугаар сарын 23-нд “Human Planet” телевизийн баримтат цуврал киноны хөгжмийг Саха, Шинэ Гвинейн, Замбия, Гренландын уран бүтээлчидтэй хамт тоглоно. Энэ талаар www.bbc.co.uk/proms сайтад мэдээлжээ.
М.Дөл