Л.Гансүхийн өмгөөлөгчийг цагдаад өгчээ

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Л.Гансүхийн өмгөөлөгчийг цагдаад өгчээ

Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хууль зөрчин их хэмжээний мөнгө завшсан гэх Ерөнхий сайд Н.Алтанхуягын ахлах зөвлөх Л.Гансүх нарын 10 хүний хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ. Мөрдөн байцаалтын явцад Л.Гансүх нар нь 13 тэрбум төгрөг хууль зөрчин завшсан байж болзошгүй байгаа аж.  Мөн энэ хэргийг шалгах хүрээнд Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг шалгах шаардлагатай гэж үзэн  АТГ-аас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байна. Тодруулбал, Ц.Баасандорж өмгөөлөгчийн авч явсан бичиг баримтад "Е.Сайд өлсгөлөн зарла гэсэн. Тэгээд хэд хоногоос батлан даалтад гаргаж, эмнэлэгт хэвтүүлэх боломжтой болно" гэсэн гар бичмэл байсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж