Авто ослоор хоёр хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Авто ослоор хоёр хүн нас барлаа

Өнөөдөр үүрээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө Чингисийн талбайн өмнөх замд соната-7 маркийн автомашин хурд хэтрүүлэн шон мөргөж, хоёр хүн нас баран дөрвөн хүн гэмтсэн ноцтой осол гарсан юм. Энэхүү осол гаргасан хүмүүс нь 20-25 насны залуучууд байсан бөгөөд тус хэргийг одоогоор ЗЦГ-ын Эрүүгийн хэргийн мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаа ажээ.

Баяр ёслолын өдрүүд, хальтаргаа гулгаа ихэссэн цагаар осол аваар, гэмт хэргийн дуудлага ихэсдэг бөгөөд зарим өдөр 400 хүрдэг гэдгийг албаныхан онцолсон юм. Тиймээс та бүхнийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна. Холбоотой видеог https://www.facebook.com-с үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж