Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МҮОХ-ны удирдлагууд "Инчон-2014" Азийн наадмаас медаль хүртсэн тамирчид болон тэдний дасгалжуулагч, Азийн наадамд амжилттай тоглосон сагсан бөмбөгчдийг МҮОХ-ны байранд хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамирчдын амжилтыг үнэлэх, тэднийг дэмжих олон санаачилга гаргаж, Засгийн газрын мөнгөн шагнал олгох, насан туршийн тэтгэлэгтэй болгох зэрэг хууль, журмын орчноор шийдвэрлэж ирсэнд тамирчид талархалтай байдаг билээ. Энэ удаад ч мөн тэрээр Азийн наадмын түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг гаргаад ирсэн баг тамирчдадаа "Ерөнхийлөгчийн хишиг" болгон, мөнгөн шагнал хүртээж, амжилт хүслээ.