Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн тусгай чиг үүргийн тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн дарга, ахлах дэслэгч цолтойгоор ажиллаж байсан Н.Очирбат гэх залуу хоёр жилийн өмнө гэнэтийн осолд өртөж, тархиндаа хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 60 гаруй хувиар алдсан төдийгүй зүүн талын нүд нь хараагүй болсон билээ. Харин тэрээр “Хурилдуур” ХХК-ийн “Эрин” эмнэлэг болон “Баганат өргөө” ХХК-ийн захиралуудыг тэд шүүхэд өгсөн бөгөөд энэ хэргийг Улсын дээд шүүх авч үзээд түүнд учирсан 82 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ. Бид бүхэн түүнтэй уулзаж ярилцсан юм.