ХӨСҮТ-ийн халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Халдварын шинж тэмдэг илрэх нууц үеийн хугацаа харьцангуй урт учраас иргэдийг аль болох халдвар бүртгэдсэн улсууд руу зорчихгүй байх хэрэгтэй. Мөн хувийн ариун цэврийг сайтар сахих нь чухал. Манай улсын зүгээс хилээр орж ирж байгаа хүмүүсээс эрүүл мэндийн асуумж авч, халууныг нь үзэн мөн ямар зорилгоор манай улсад ирсэн нь тодорхойгүй иргэдийг буцааж байгаа” гэж мэдээллээ.