Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд барилга угсралтын ажил үйлчилгээ эрхэлдэг 50 орчим аж ахуй нэгж, байгууллагын эзэд, инженерүүдтэй уулзаж, тулгамдаж байгаа барилгын ослыг тэглэх асуудлаар санал солилцлоо.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх "Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, хөдөлмөр аюулгүй байдлыг ханган ажиллахгүй осол гаргасан бүхий л барилгын үйл ажиллагааг түдгэлзүүлэхэд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахаар болсон" гэж мэдэгдлээ.