Хар тамхи хэрэглэдэг бүлэг залуусыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Хар тамхи хэрэглэдэг бүлэг залуусыг баривчилжээ

500 грамм хар тамхи гэртээ нууж байжээ

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай тэмцэх газрын Хар тамхи, масууруулах бодистой тэмцэх хэлтсээс хар тамхи хэрэглэдэг, худалдан борлуулдаг гурван залууг өчигдөр/10.08/ саатуулан баривчилжээ. 1989 онд төрсөн 25 настай эдгээр залуус нь гэртээ хар тамхи, мансууруулах төрлийн 500 грамм бодисыг хадгалж, худалдан борлуулах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

Сэжигтнүүдийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлжээ.  

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж