Toyota автомашинаа буцаан татна

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Toyota автомашинаа буцаан татна

Дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч Toyota компанийн үйлдвэрлэсэн холимог хөдөлгүүртэй автомашины цахилгаан дамжуулах сүлжээнд алдаа гарсан тул 110,000 гаруй ширхэг гибрид /хос хөдөлгүүртэй/ автомашиныг зах зээлээс буцаан татах гэж байгаа тухай тус компанийн зүгээс албан ёсоор мэдэгджээ. Буцаан татах автомашинуудын тоонд Highlander, Lexus RX400h зэрэг загварууд багтсаг байна. Toyota компани сүүлийн жил зургаан сарын хугацаанд нийт 12 сая автомашиныг зах зээлээс буцаан татсан ба энэ удаа АНУ, Япон, Европ, Канад, Австрали, Өмнөд Солонгос зэрэг улсуудаас дээрх хоёр загварын автомашиныг эргүүлэн татах ажээ.

Олон улсад Toyota компанийг үйлдвэрлэсэн автомашинаа удаа дараа буцаан татаж байгаа явдлыг шүүмжилж, чанарын шаардлага хангахгүй техник хэрэгсэл үйлдвэрлэх боллоо гэсэн сенсааци ихээхэн тарж байгаа ч, Toyota-ийн зүгээс хэрэглэгчиддээ төвөг удсан явдалд хүлцэл өчиж, дахин ийм байдал үүсгэхгүй тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна. Харин энэ мэтээр дахин гэмтэлтэй автомашин үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсээр байвал Toyota компанийн нэр хүнд унаж, шилдгийн шилдэг гэсэн нэрээ алдахад хүрч болзошгүй гэж ажигчлагчид үзжээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж