Ирэх сарын 3-аас утаагүй зуухыг иргэдэд борлуулж эхэлнэ. “Улаанбаатар цэвэр агаар сан” төслөөс энэ жил нийслэлийн зургаан дүүргийн 25 хороодод байрлах “Иргэний танхим”-аар худалдаалах юм байна. Тус төслөөс нийтдээ 45 мянган зуухыг тараах төлөвлөгөөтэйгээс өнгөрсөн жил 29707 зуухыг борлуулсан байна. Энэ жилийн хувьд нийт дотоод гадаадын үйлдвэрлэгчдийн найман зуух шаардлага хангасан бөгөөд Засгийн газраас зуух бүрт ижил 256 мянган төгрөгийн татаасыг төлж байгаа учраас үнийн хувьд харилцан адилгүй байгаа юм байна.