Азийн зуны спортын XVII наадамд оролцож буй Монголын сагсан бөмбөгийн тамирчид түүхэн амжилтыг үзүүлээд байна. Эрэгтэй баг урьдчилсан шатанд ХонгКонг (86:77), Мальдив БНУ (112:54) хожиж, Кувейтын багт (82-81) хожигдож, хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан. Мөн эмэгтэй сагсчид Казахстан (79-53), Непаль(77-42, Балба), Катар (20-0) улсын багуудын хожиж, ХонгКонгт (68-64) ялагдаж, хэсгээ тэргүүлснээр шөвгийн наймд шалгараад байна. Тэмцээний үеэр МСБХ-ны Мэргэжлийн Зөвлөлийн дарга, эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Мандуул сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.