“Нислэгийн ахмад надад сайн зааж өглөө. Нисэх онгоц болон Формула нэгийн машины зарим хяналтын төхөөрөмжүүд адилхан байдгийг харуулсан” гэсэн байна.
Уэббэр Кантас А380 онгоцны нислэгийн заагч ахмадын хамт хэдэн хормыг хамт өнгөрүүлсний дараа цаашид нисч сурах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. ”Аав маань нисэх хүчинд сонирхолтой байсан, гэхдээ хэзээ ч нисэж байгаагүй. Би уралдааны жолооч болсоор 15 жил болжээ. Энэ хугацаанд аялал их хувийг эзэлдсээр ирсэн. Тиймээс нисгэгч нарын ажил, нислэгийн нөхцөл, жолоодох урлаг зэргийг сонирхдог болсон. Өөрийн гартаа жолоог атгаад хэсэг дээшилсний дараа тэнгэрт гарчихсан байна гэдэг бол хосгүй мэдрэмж байлаа. Кантастай нисэх сайхан байлаа. Гол нь нисгэгчдийн туршлага, ур чадвар аюулгүй байдлыг бүрэн хангасан. Тэд байсан болохоор юунд ч санаа зовсонгүй. Тэдний туршлага надад тусалж байсан учраас надад хурд авах, онгоц жолоодон нисэх боломж олдсон нь азтай хэрэг” гэж Авсралийн нисэгч хэлсэн байна.
Формула нэгийн нисэгчийн хувьд ниснэ гэдэг үргэлж түүний сонирхлыг татдаг зүйл байсныг онцлоод, энэ жилийн эхэнд түүнд олдсон боломж болох Формула нэгийн Албэрт Парк дээгүүр хйисэн Кантас Б737 онгоцны аялал нь түүний хүслийг ихээр өдөөсөн гэдгийг хэлжээ. Гэхдээ Уэббэр одоогоор үндсэн ажлаа умартан хойш тавих боломжгүй байна. Учир нь ирэх сард “Норфэмптоншайр”-н Силвэрстөүн тойруулгад Британы Гран При зохион байгуулагдана. Энэ гарааны өнгөрсөн жилийн ялагч нь Уэббэр билээ.