АНУ дайнд хэчнээн хөрөнгө зарцуулав?

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

АНУ дайнд хэчнээн хөрөнгө зарцуулав?

АНУ арав орчим жилийн тэртээ терроризмтай хатуу тэмцэх тухайгаа тунхаглан зарлаж байлаа. Тэр цагаас хойш Афганистан, Пакистан, Ирак зэрэг улсуудад энхийг сахиулах нэрээр терроризмын эсрэг дайн өдүүлж, тэр нь өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа. Харин цус асгаруулж, хүйтэн зэвсэг тэврүүлсэн тасарч дуусдаггүй тэмцэлд хэчнээн аавын хүү амиа алдаж, хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгө хаягдсан нь судлаачдын судалгааны гол сэдвүүдийн нэг болжээ.

Хамгийн сүүлд Брауны их сургуулийн дэргэдэх Ватсоны институтын олон улс судлалын хүрээлэнгээс явуулсан судалгаагаар АНУ нийт 4,4 их наяд ам.долларыг терроризмын эсрэг цэрэг дайны ажиллагаанд зориулах хандлагатай байна. Одоогоор зөвхөн Ирак, Афганистан, Пакистан зэрэг улсад явуулсан энхийг сахиулах ажиллагаанд 2,3-аас 2,7 триллион ам.доллар зарцуулчхаад байгаа ба үүн дээр нэмээд 2012-оос 2020 оны хооронд дайнд оролцож явсан болон оролцож байгаа дайчдын халамж, төрөөс үзүүлэх мөнгөн тэтгэлгийг тооцож үзвэл нийт 4,4 триллион ам.доллар болох аж.

Афганистан, Ирак, Пакистанд энхийг сахиулах ажиллагааны үеэр цэргийн болоод энгийн нийлсэн эрэгтэй, эмэгтэй 225,000 гаруй хүн амиа алдсаны дотор 137,000 гаруй нь энгийн номхон иргэд байжээ. Түүнчлэн Ирак, Афганистан, Пакистан дахь цөвүүн цаг дор 7,8 сая иргэд эх орноосоо дүрвэн гарахад хүрсэн байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж