Хамгийн сүүлд Брауны их сургуулийн дэргэдэх Ватсоны институтын олон улс судлалын хүрээлэнгээс явуулсан судалгаагаар АНУ нийт 4,4 их наяд ам.долларыг терроризмын эсрэг цэрэг дайны ажиллагаанд зориулах хандлагатай байна. Одоогоор зөвхөн Ирак, Афганистан, Пакистан зэрэг улсад явуулсан энхийг сахиулах ажиллагаанд 2,3-аас 2,7 триллион ам.доллар зарцуулчхаад байгаа ба үүн дээр нэмээд 2012-оос 2020 оны хооронд дайнд оролцож явсан болон оролцож байгаа дайчдын халамж, төрөөс үзүүлэх мөнгөн тэтгэлгийг тооцож үзвэл нийт 4,4 триллион ам.доллар болох аж.
Афганистан, Ирак, Пакистанд энхийг сахиулах ажиллагааны үеэр цэргийн болоод энгийн нийлсэн эрэгтэй, эмэгтэй 225,000 гаруй хүн амиа алдсаны дотор 137,000 гаруй нь энгийн номхон иргэд байжээ. Түүнчлэн Ирак, Афганистан, Пакистан дахь цөвүүн цаг дор 7,8 сая иргэд эх орноосоо дүрвэн гарахад хүрсэн байна.