Малчдын эсэргүүцлийг цагдаагийн хүчээр даржээ

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Малчдын эсэргүүцлийг цагдаагийн хүчээр даржээ

Өвөрмонголын Улаанхад хот, Баарин зүүн хошууны Ёлын ар суманд энэ сарын 25-ны өдөр тугалга, хөнгөн цагааны уурхайгаас болж уух ус, хөрс шороо нь хордлоо гэж гомдол гаргасан малчдыг зэвсэгт цагдаагийн хүчээр дарангуйлсан хэрэг гарчээ.

1985 оноос тугалга, хөнгөн цагааны уурхайг нээж, ашиглаж эхэлсэн бөгөөд энэ нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж, малчдын мал сүрэг хорогдох шалтгаан болсоор ирсэн байна. Баяннуурын хар тугалгын уурхай нь үйлдвэрийн бохир усаа бэлчээр нутагт задгай урсгаж, үүний улмаас агаар, ус, хөрсний бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрсэн байна. Их хэмжээний мал сүрэг үхэж хорогдон тэр бүү хэл малчид өөрсдөө хордлого авч, эрүүл мэндээрээ хохирсоор иржээ. Баяннуурын хар тугалгын үйлдвэр хөрсөн доорхи усны эх үүсвэрийг үйлдвэрийн зориулалтаар ашигласнаас усны түвшин доошилж, ихэнх булгийн ус ширгэсэн байна. Малчдад учирсан аюул ба хохирлын хэмжээ туйлын их болж, зургадугаар сарын 11-нд Ёлын ам сумын тэвчээр нь барагдсан малчид нэгдэн тугалгын уурхайн удирдлагатай уулзжээ. Гэвч зургадугаар сарын 23 хүртэл уурхайн зүгээс малчдад ямар нэгэн хариу өгөөгүй аж. Малчид зургадугаар сарын 24-нд Баяннуур хар тугалгын үйлдвэрийн үйлдвэрийн зориулалтаар ашигладаг худгийн усны хаалтыг хаажээ. Малчдын энэ үйлдлээс үүдэн зургадугаар сарын 25-нд Баарин зүүн хошууны хошуу дарга Ван овогт 50 гаруй зэвсэгт цагдаа дагуулан малчдын эсэргүүцлийг дарахаар ирсэн ба цуглараад байсан малчдыг зодож, хүчээр тараасан байна.

Хятад блогоос Хэрэйд орчуулав.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж