&#34Аймшигтай нүүдэл&#34 УСК-ны зураг авалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.08.28-нд нийтлэгдсэн

&#34Аймшигтай нүүдэл&#34 УСК-ны зураг авалт эхэллээ

“Аймшигтай нүүдэл” уран сайхны киноы зураг авалтын нээлт өнөөдөр(08.28) Зайсанд эхэллээ. Кино зохиолыг МҮОНТ-ийн зөвлөх найруулагч, кино найруулагч, Ардын жүжигчин, Нацагдоржийн шагналт Г.Жигжидсүрэн, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан нар бичжээ. Киноны ерөнхий найруулагчаар Г.Жигжидсүрэн, 2-р найруулагчаар А.Төгсбаяр ажиллаж байгаа бол ерөнхий оператороор Ж.Отгондаваа ажиллаж байна.

Кинонд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, СГЗ, сэтгүүлч Ш.Гүрбазар, СГЗ Ө.Нарангэрэл, СТА О.Бат-Ундрал болон бусад уран бүтээлчид ажиллана. “Аймшигтай нүүдэл” киноны зураг авалт өнөөдөр Зайсангаас эхэлж байгаа бөгөөд Завхан, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудад үргэлжлэх аж. Кино ирэх оны хоёрдугаар сард дэлгэцэнд гарч эхлэх аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж