
Тэрбээр “Монгол гэрийн бүтэц, урлал маш сонирхолтой. Тусгай хамгаалалтын газар хамгийн тохиромжтойгоос гадна эндхийн иргэдийн хувьд цоо шинэ зүйл учраас бид гэр барих болсон” гэж ярьсан байна. Охайогийн тусгай хамгаалалтын газар барьсан гэр зочид буудлын люкс зэрэглэлийн өрөөний тав тух орчныг бүрдүүлснээрээ жинхэнэ монгол гэрээс ялгаатай гэнэ. Ус, цахилгаан, халаалт гээд иргэншлийн бүх хэрэгцээг бүрдүүлсэн есөн гэрт паркийнхан тавдугаар сараас есдүгээр сар хүртэл жуулчдыг хүлээж авдаг байна. Охайогийн тусгай хамгаалалттай газар нь Колумбын амьтны хүрээлэнтэй хамтран, Ойрх Дорнод, Азид ховордсон амьтдыг хамгаалахаар ажиллаж байгаа ажээ.
Н.Энх