Хэнтийн залуучууд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Хэнтийн залуучууд чуулж байна

Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн үүсэн байгуулагдсаны 100, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний 90, Монголын Залуучуудын холбооны 20 жилийн ойг угтан зохион байгуулж буй Хэнтий аймгийн Залуучуудын чуулга  уулзалт зургадугаар сарын 29, 30-нд буюу өчигдөр, өнөөдөр Хэнтий аймагт үргэлжилж байна. Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймгийн Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй чуулга уулзалт өчигдөр Хэнтий аймгийн Чингисийн талбайд баярын жагсаалаар нээлтээ хийсэн юм. Чуулга уулзалтын хүрээнд өчигдөр нэгдсэн болон салбар хуралдаанууд үргэлжлэн “Манукол” академийн ерөнхийлөгч, доктор З.Бат-Отгон лекц уншжээ. Уулзалтын хоёр дахь өдөр буюу өнөөдөр чуулга уулзалтад оролцож буй зочид, төлөөлөгчид Хэрлэн  голын эрэг орчмыг цэвэрлэн,  Хэнтий аймгийн ХЗЭ-ийн үе үеийн ажилтнууд аймгийн удирдлагатай уулзан бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Мөн өнөөдөр тэд 14.00 цагт Хэнтий аймгийн спорт цогцолборт волейболоор өрсөлдөх юм. Түүнчлэн энэ үдэш Хэнтий аймгийн ХЗЭ-ийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэн зоог барьж, 20.00 цагт Хэнтий аймгийн Чингисийн талбайд чуулга уулзалтын хаалтын ажиллагаа, ёслолын буудлага болох юм.

 А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж