Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газруудаас хийсэн шалгалтаар нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийт 150 барилга байгаа гэсэн тоо гарчээ. Үүнээс эхний ээлжинд Нийслэлийн засаг даргын захирамжаар 21 барилгыг нураахаар төлөвлөсөн байна.