УИХ-ын гишүүн, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл сая хэвлэлийн бага хурал хийлгэж, Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдыг огцруулах саналыг гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд тавилаа.
Төр төвтэй тогтолцоог 1990 онд тогтоосон байтал хуучны нам төвтэй тогтолцооны үе шиг МАН-ын удирдах зөвлөл УИХ-аас дээгүүр шийдвэр гаргаж, үндсэндээ УИХ дахь намын бүлгүүд МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэж суудаг болсныг эсэргүүцэн Э.Бат-Үүл гишүүн ийнхүү мэдэгдлээ. МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байгааг тус намын дарга С.Батболд өөхшүүлж байгаа тул ийнхүү хариуцлага тооцох нь зүйтэй гэж тэрбээр үзсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Д.ОЮУН