УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг баталсантай холбоотойгоор Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг хууль батлагдсанаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдэх бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн жагсаалтыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаас батлах аж. Харин хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар хүлээн авах, тусгай зөвшөөрлийг нь дугаараар олгох зэрэг ажлыг хийхээр бэлтгэл хангаж эхэлсэн байна.