Ардчилсан намын “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн хүрээнд “Эрүүл чийрэг-Монгол хүн” хөтөлбөрийг дэмжин СХД-ийн Ардчилсан намын нэрэмжит “Сонгинохайрханы оргил” шилжин явах цомын тэмцээний нээлт өнөөдөр 1-р хороолол дахь хөлбөмбөгийн талбайд боллоо.Тэмцээний нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр, Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга, СХД-ийн Ардчилсан намын дэд дарга Н.Гантөмөр болон Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан залуучуудын холбооны залуус оролцлоо. Тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны 18-25 насны 20 гаруй баг тамирчид оролцож байна. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргана. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Кёкүшюзан Батбаяр нарын хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жил байгуулж өгсөн энэхүү талбайд тус дүүргийн хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв өнгөрүүлдэг болжээ.