Нийслэлийн 375 жилийн ойг угтан "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг Чингисийн талбайд өчигдөр зохион байгууллаа. Энэхүү тоглолт нь гадаа талбайд хийж буй бүрэн хэмжээний анхны сонгодог томоохон тоглолт бөгөөд сонгодог урлагийн үзэгчиддээ улам ойртох, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох зорилготой юм.