
Лхагва гаригийн байдлаар үерийн усны түвшин гурван метр өндөрт хүрээд байсан ч, цаашид нэмж бороо орохгүй бол буурах хандлагатай байгаа аж. Үерт автсан иргэдийг аврах, яаралтай нүүлгэн шилжүүлэх ажилд Филиппиний эргийн хамгаалалтын ажилтнууд болон Давао хотын гал сөнөөгчид, аврах албаны ажилтнууд дайчлагдан ажиллаж байна.
Б.Энх