“Пэнгвинс” Яагрт нэг жилийн гэрээ санал болгов

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

“Пэнгвинс” Яагрт нэг жилийн гэрээ санал болгов

Питтсбүрг Пэнгвинс баг цагтаа үндэсний хоккейн лигийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч явсан Яаромир Яагр нэг жилийн гэрээг санал болгож, хариуг нь хүлээж байгаа гэнэ. Яагрийн төлөөлөгч тэдэнд хариуг нь удахгүй өгөх ажээ.

Одоо 39 настай Яагр анх 1990 оны драфтаар Пэнгвинсийн тоглогч болж байсан бөгөөд багаа хоёр ч удаа стэнцлийн цомд хүргэж байсан. Тийм учраас эхлүүлж байсан энэ газартаа спортын замналаа төгсгөж, дахин нэг жилийн хамтдаа үднэ гэдэгт Питтсбүргийнхэн итгэж найдаж хүлээж байна.

Гэрээний мөнгөн дүн хоёр сая доллар. Яагр Пэнгвинс, Капиталс, Рэйнжирс багуудад нийтдээ 17 улирлыг өнгөрүүлсэн. Харин сүүлийн гурван жил Оросын Континентал Хоккейн лигт тоглосон. Үндэсний Хоккейн лигт 1599 оноог цуглуулсан тэрээр 1999 онд Хартын цом буюу лигийн үнэцэнэтэй тоглогчоор шалгарч байсан юм.

Түүнээс гадна дээрх шагналд дахин таван удаа нэр дэвшиж, найман удаа бүх оддын тоглолтонд сонгогдон оролцож байсан шилдэг амжилтын эзэн. Түүний амжилт буураагүй байгаа гэдгийг Словакт зохион байгуулагдсан ДАШТ-ийн үеэр дэлхий нийт харж авсан. Яагрийн төлөөлөгч Петр Свобода Рэд Уингс, Пэнгвинс гээд олон багуудаас санал хүлээн авсан ч Питтсбүрг авна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Шийдвэрээ Яагр удахгүй гаргах юм байна. Өнгөрсөн улиралд Сидней Кросби, Евгений Малкин зэрэг шилдэг тоглогчид нь бэртлийг авч удаан хугацаанд хамт байгаагүй ч улирлыг 106 оноотойгоор дуусгаж плэйоффт шалгарсан. Гэхдээ тэдний зорилго бол Стэнлийн цомыг дахин хүртэх. Тэр зорилгодоо хүрэхийн тулд бүрэлдэхүүнээ олимп болон дэлхийн аварга Яаграар зузаатгахыг хүсч санал явуулжээ.

                                            Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж