Тэгвэл өнөөдрөөс эхлэн Хууль сахиулахын их сургууль нь Хууль зүйн сайдын тушаалаар “Их сургуулийн туг”-тай болж, туг хүлээн авах ёслолын ажиллагааг хийлээ. Хууль сахиулын их сургууль нь хууль, эрх зүйн салбарын бүхий л боловсон хүчинг бэлтгэдгээрээ бусад сургуулиас эрс ялгаатай юм. Тиймээс ч хүний эрхийг дээдэлсэн мэргэжилтэн бэлтгэхийн тулд шинжлэх ухаан суурилсан цогц бааз суурийг бий болгох нь хамгаас чухал гэдгийг салбарын сайд нь онцоллоо.