Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн шалгалтаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Ш.Сериктес, Дорноговь аймгийн нэг сумын Засаг дарга нар хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн нь илэрчээ.
АТГ-аас энэ талаар дээд албан тушаалтан нь хандсаны дагуу тэдэнд хуульд заасан арга хэмжээ авчээ. Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Ш.Сериктес хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн тухай гомдол орон нутгаас АТГ-т ирсэн бөгөөд үүний дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс шалгахад тэрбээр хөрөнгө орлогынхоо эх үүсвэрийг тодорхой тайлбарлаж чадаагүй гэнэ. Түүнчлэн тус аймгийн Дэлүүн сумын ИТХ-ын дарга Х.Нурбат, тус сумын Засаг даргын орлогч М.Абужалел нар хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн нь тогтоогдсон байна. Энэ талаар www.mongolnews.mn сайт мэдээлжээ.