Хэй, Кличко нар бэлтгэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Хэй, Кличко нар бэлтгэл хийлээ

Хамбург хотноо бямба гарагт тулалдах Владимир Кличко, Давид Хэй нар хэвлэл мэдээллийнхний өмнө нээлттэй бэлтгэл хийлээ. Хоёр тамирчин нэг зааланд ээлж ээлжээр рингэн дээр гарч бэлтгэл хийсэн байна. Давид Хэйгийн хувьд анх удаагаа Хамбургийн рингэнд бэлтгэл хийж байгаа юм. Энэ бэлтгэл нь тулааны өмнөх  хөтөлбөрт багтсан үйл ажиллагааны нэг хэлбэр. Ер нь аливаа нэг боксын тулааны өмнө хоёр тал тохиролцохдоо суртачилгааг хэрхэн ямар байдлаар хийх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулдаг. Үүний нэг илрэл нь дээрх бэлтгэл болж байна. Англи боксчин рингэн дээр өөрийгөө тэгж их хүчлэхгүй байлаа. Энэ үед нь өрсөлдөгч Кличко зааланд өөрийн багийн хамтаар орж ирэн Хэйгийн бэлтгэлийг үзэж сонирхжээ. Хэй өөрийн трэйнэртэй хамтдаа богино хугацаанд цохилтын бэлтгэл хийсний дараачаар Рингнээс буужээ. Тэрээр хэдийнээ ялсан мэт баяраа тэмдэглэсэн нь мэдээж өдөөн хатгалга. Хэй сэтгүүлчдийн зарим асуултанд хариулт өгсөнөөр заалыг орхисон бол дараа нь Кличко хэвлэл мэдээллийнхний өмнө рингнээ гарсан. Нэлээд бэлтгэл хийсэн Кличко 50 дахь хүнд цохилтоо Дэвид Хэй дээр хийх болно гэдгээ хэлсэн. Өрсөлдөгчөө хэзээ ч дутуу болон хэт өндөрөөр үнэлж байгаагүй, Хэйг ч мөн адил. Гэвч би түүнийг эцсийн раундад нам цохин унагах болно. Энэ нь түүний амьдралд хэрэгтэй зүйл болно. Боксын ринг болон ригний гадна талд ч ялгаагүй түүний сайн зүйл авчрах болно гэж Украйн боксчин ярилцлагадаа дурдсан байна. Боксчид баасан гарагт жингээ үзүүлнэ. Харин маргааш нь амаар хийх тулаанаа дуусгаж ажилдаа орно.

                                            Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж