
Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав тэргүүтэй албаны хүмүүс зургадугаар сарын дундуур ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Чита хот, Агын тойрог, Могойтын районд айлчлаад ирлээ. Айлчлалын гол зорилго нь түүхэн уламжлалт харилцаа, нийгэм эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны хүрээнд урд өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрийг дүгнэх, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөө чиглэлээ тодорхойлох байсан юм. Тэд ОХУ-ын талаас Монгол, ОХУ, Хятад гурван улсыг холбох төмөр зам, ураны ордын талаар түлхүү сонирхож урд өмнө байгуулсан хамтын ажиллагааны үр дүн, хүртээмж, одоогоор тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцож хамтын ажиллагааны гэрээнд хоёр тал гарын үсгээ зуржээ. Дорнод аймгийн Засаг даргын зүгээс аймаг байгуулагдсаны 80 жилийн ой удахгүй тохиох гэж байгаатай холбогдуулан Чойбалсан хот дахь Чита, Агын гудамжинд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхийг тэдэнд санал болгон Өвөр байгалийн хязгаарын удирдлагуудыг аймгийн ойд хүрэлцэн ирэхийг урьжээ.
А.Зул