Амьдрал хайр дээр тогтдог, Хорвоод ганцхан ээждээ, Ухаарч амьдрах хорвоо зэрэг ард түмний сайн мэдэх олон сайхан дууг дуулсан МУГЖ Н.Төмөрхуяг, СТА дуучин Д.Балдантай хамтран тоглолт хийхээр болжээ. Энэ сарын 19-ний 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох "Хорвоод ганцхан ээждээ" тоглолтын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.