ХОЛИМОГ ТОГТОЛЦООН ДОТОРХ ШИНЖ ЧАНАР
Сонгуулийн дүрэм ямар байх талаар УИХ, намууд санал бодлоо уралдуулж байна. Том, жижиг намууд бүгдээрээ мажоритари болон пропорциональ холимог тогтолцоог хуульчлан шинэчлэхийн төлөө байгаа юм. Холимог дотроо хүн үү, нам уу гэдэг дээр завсарлагатай, зөвшилцөлтэй яриа хэлцэл үргэлжилж байна. Ардын нам мажоритари буюу хүн нь хүнээ сонгох нь давамгайлсан, гэхдээ намд өгсөн саналыг хувь тэнцүүлсэн элемент багтаасан шинэчлэлийн төлөө байна. Ардчилсан нам пропорциональ буюу намыг сонгох нь давамгайлсан, гэхдээ хүн нь хүнээ сонгох мажоритари элемент багтсан шинэчлэлийн төлөө байна. Танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч, нэр дэвшигч олонтойн хувьд Ардын нам ийм шинэчлэлийн төлөө байгаа нь зүй ёсных. Ардчилсан нам хүнийг биш, намыг илүүтэй сонгохын төлөө байгаа нь улс төрийн хүчний хувьд төлөвшсөн, танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн нэр дэвшигч харьцангуй цөөддөг сул талаа нөхөхийг хүсч байгаа нь ч зүй ёсных.
Хоёулаа, 2,7 саяулаа бүгдээрээ “7-р сарын 1”-гүй, илүү цэвэр, гоё сонгуулийн төлөө байна. Наадам болоосой, найр битгий болоосой. Хүн үү, нам уу.