Туркийн парламент ажил хаялт зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Туркийн парламент ажил хаялт зарлажээ

ТУРКИЙН ПАРЛАМЕНТЫН ЗАРИМ ГИШҮҮН АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАЖЭЭ

Исламын ертөнц даран­гуйлагчдаасаа салахын түүс болж байна. Эрх чөлөөний төлөөх энэхүү тэмцлээс ангид үлдэх магадлалтай орноор Турк улс тодорсныг  зарим шин­жээч он­цолж байсан юм.

Тунис, Египетээс эхэлсэн хувьсгалын “шуурга” хаа сайгүй л салхилсан. Зөвхөн Исламын ор­нуу­дад ч биш, Ази тивд ч халдварлаж мэдэхээр байлаа. БНХАУ  хүртэл  Төвд,  Тайван, Өвөр­монголчуудаасаа эмээж бай­гаа нь ч үнэн.  Харин  одоо  Турк улс “юм” дуулгаж мэдэхээр боллоо. Гэхдээ бүр үндэстэн хоорондын эсэргүүцэл хүчээ авах шинжтэй байна. Учир нь энэ улсад Турк, Курд гэсэн хоёр үндэстэн бий. Нийт хүн амын ердөө 18 хувь нь л курд хэлээр ярьдаг бол  дийлэнх хувь нь туркээр ярьдаг аж.   Шашны хувьд 84.1 хувь нь Ислам бол 15.2 хувь нь огт шүтлэггүй аж. Харин  0.6 хувь нь Христийн шашинтай.  Гэхдээ эдгээр хүмүүс төдийлөн ил гараад байх­гүй, орон нутгийн сүм хийдүүдээр л голдуу  амь­дардаг байна. Энэ хуваагдмал пар­ламентад нь ч бий. Пар­ламентын гишүүдийн багагүй хувь нь курдуудээс  сонгогдсон байх жи­шээтэй.  Харин туркууд тэднийг гадуурхдаг гэх яриа бий. Энэ та­лаар Олон улсын хүний эрхийг хамгаалах “Эмнести интер­нэшнл” байгууллага Азийн зарим оронд “Бага ястан ч гэсэн хүний эрхийг эдлэх эрхтэй” сэдэвт гурван сарын аян   зохион байгуулж байсан удаатай. Харин өнөөдөр Туркийн  пар­ламентын зарим гишүүн курд  үндэстнийг гадуурхаж байгаа та­лаар BBC агентлаг онцолсон.

CNN агентлагийн “Турк мэдээ” мэ­­дээл­лийн албаныхны үзэж буй­гаар энэ сарын 12-нд болсон парламентын сон­гуу­лиар  сонгогдсон курд үн­дэстэн гишүүд ажил хаялт зар­ласан бололтой. Туркийн парламент дахь курд ги­шүүдийн гаргасан санал болгоныг бусад гишүүн үл тоомсорлон эсэргүүцсэн учраас хэд хэдэн гишүүд хоорондоо нударга зөрүүлсэн” гэжээ. Курдын Ардчилсан энхтайван  намынхан өнгөрсөн мягмар гарагт парламент дахь курд үндэстэн ги­шүүд ажил хаялт зарлаж байгаа нь “Хүний эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн ард түмэнд хандаж, мэдэгдэл хийсэн билээ.

Турк улсын парламент дахь үймээнээс болж Курд үндэстнүүд тайван замаар жагсаал хийж  эхэлжээ.  Курдуудын эрхийг хамгаалахаар жагсагчдын толгойлогч “Туркийн парламент үндэс сууриараа шинэч­лэгдэх шаардлагатай. Мөн Үндсэн хуулийг дахин боловсруулж, пар­ламентын сонгуулийн санал хураалтыг дахин явуулах хэрэгтэй” гэж шаардсан. Туркийн улс төр судлаачид  энэ талаар “Турк улсын нийт хүн амын 20 гаруй хувь нь курдууд байдаг. Тэдний өвөг дээдэс Турк улсын хувьд гавьяа байгуулсан. Үндэстэн хоо­рондын иймэрхүү зөрчлийг гад­ны хэвлэлүүдээс аль болох нуух хэрэгтэй” гэсэн байр суурьтай бай­гаагаа илэрхийлжээ.

Курдуудын үзэж буйгаар сон­гуульд ялалт байгуулсан Курд үндэстэн 36  гишүүнийг парламентын суудалд суулгахгүй  байгаа талаар  www.euronews.net сайт онцолсон. Үүнээс гадна Туркийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар Турк үндэстний төлөөлөл болсон гишүүд санал нэгдэхгүй байгаа талаар  Аль-Жазира агентлаг мэдээлсэн юм.

Мэргэжилтнүүдийн үзэж буй­гаар “Турк улсад үүссэн нөхцөл байдал аливаа улсад төдийлөн болоод байдаггүй хачирхалтай үзэгдэл. Тус улс нь Исла­мын шашинт орнуудын хувьсгалын да­вал­гаанд өртөөгүй боловч бол­зошгүй аюулыг урьдчилан сэр­гийлэх хэ­рэгтэй болов уу. Курд үндэстнүүдийн эрхийг зөрчихгүй байх нь улс орны амгалан тайван байдлыг баталгаажуулах болно” хэмээн үзжээ.

Б.БААТАР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж