Манай улсад Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт 2013 оны байдлаар 110 цаатан өрхийн 524 цаатан иргэд 1511 цаа маллан амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Эдгээр иргэдийн нийгмийн халамж, эрүүл мэнд, амьдралын түвшинд нь сүүлийн жилүүдэд төр засгаас тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. Харин аливаа үндэстэний оршин тогтнох үндэс нь тэдний хэл байдаг бөгөөд одоогоор цаатан иргэдийн хэл болох Тува хэлийг тэдэнд зааж сургах боловсон хүчин байхгүй байгааг хуралд оролцогсод онцолж байлаа.