Монголын ахмадын холбооны ээлжит бус чуулган болж ахмадууд тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэж үзэн засгийн газарт хүсэлт гаргасан байна. Тэтгэврийг багахан хувиар нэмэх бус харин хүнсний бүтээгдэхүүний үнийн нэмэгдэлтэй уялдуулан нэмэхийг хүсч байгаа юм байна.