ЭМЯ-наас Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойн баярын өдрийг Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих баярын өдөр болгон хоёрдахь жилдээ тэмдэглэхээр болжээ. Мөн энэхүү стратеги төлөвлөлтийн хүрээнд ирэх 2018 он хүртэл бүхий л хоёрдугаар шатлалын эмнэлгүүдэд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинет байгуулж, эрэгтэйчүүдийн эмч нарыг бэлтгэх юм байна.