“Буянт-Ухаа 1” хорооллын захиалгыг өчигдөр өдрийн 13:00 цагаас эхлэн Төрийн үйлчилгээний цахим машинаар авч эхэлсэн. Харин иргэдийн зүгээс залуу гэр бүлийн насны хязгаарыг 35 хүртэл хэмээн тогтоосон нь эргэж харахаар шийдвэр болсон гэдгийг хэлж байлаа.
Энэхүү бүртгэл энэ сарын 24-ны 18:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотод байрлах 20 ТҮЦ машин болон аймгуудын төвд байрлах машинуудад бүртгүүлж болох юм.