Байгалийн түүхийн музейн байранд өнөөдөр "Байгалийн түүхийн музейн шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Тус музейг 2013 оны тавдугаар сарын 31-нд ССАЖ-ын сайдын тушаалаар үйл ажиллагааг нь зогсоосон юм. Тус хэлэлцүүлэгт эрдэмтэн, судлаачид, биологичид оролцсон бөгөөд музейн нэрийг "Байгалийн Түүхийн Үндэсний музей", эсвэл "Байгалийн Шинжлэх Ухааны Үндсэний музей" гэж нэрлэх саналууд гарсан байна. Бид тус хэлэлцүүлэгийн үеэр Байгалийн түүхийн музейн марктенгийн менежер Ж.Мяндастай уулзаж ярилцлаа.