Хүүхдийн эрхийн хуулийн төслүүдийг өнөөдөр ХАХНХЯамны хурлын танхимд
шүүгч хуульчдаар хэлэлцүүллээ. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд
хамгааллын тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг хуулийг гардан
хэрэглэдэг нийслэлийн иргэний хэргийн шүүгч, хуульч, өмгөөлөгч нарын
төлөөлөлд танилцуулж, тэдний саналыг хуулийн төсөлд тусгах зорилготой
гэдгийг албаны хүн онцолж байлаа.