
Браун өмнө нь хамт ажиллаж байсан Жон Куестерийг өөрийн туслах дасгалжуулагчаар сонгож, Лэйкерсийн арын албанд нэгтгэжээ. Куестэр өнгөрсөн хоёр улиралд Дэтройт Пистонс багийг удирдаж байсан ч зургадугаар сарын таванд ажлаасаа халагдсан.Ингээд чөлөөт агент болоод байсан түүнийг Майк Браун хамтдаа ажиллах саналыг дахин тавьжээ. Куестер 14 жил НБА-д туслах дасгалжуулагч хийж байсан, Бостон Сэлтикс, Филаделфиа 76, Дэтройт Пистонс, Нью Жерси Нэтс, Орландо Мэжик, Кливлэнд Кавалиерс зэрэг багуудад ажиллаж байжээ. Мөн 10 гаруй жил шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан юм. Бостон Юниверсити, Жорж Вашингтоны зэрэг их сургуулиудын ахлах дасгалжуулагчийг хийж байжээ.