Баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Украин Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд дорхи баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:

1.Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Украины Засгийн газар хоорондын комиссын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Протоколд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Монгол, Украины Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Л.Болд, Украин Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд А. Клюев, 

2.Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Украин Улсын Соёлын сайд М.Кулиняк

3.Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс Засгийн газар, Украин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г. Занданшатар, Украин Улсын Боловсрол, шинжлэх ухаан, залуучууд, биеийн тамирын сайд Д.Табачник

4.Монгол Улсын Гадаад харилцааны яам, Украин Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2012-2013 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Украин Улсын Гадаад хэргийн сайд К.Грищенко  нар гарын үсэг зурна.

5.Онцгой байдлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээрт Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр, Украин Улсын Онцгой байдлын сайд В.Балога

6.Монгол Улс, Украин Улсын хооронд түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ Украин Улсын Ерөнхийлөгч ВИКТОР ФЕДОРОВИЧ ЯНУКОВИЧ нар тус тус гарын үсэг зурлаа.




Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж