“Ювентус”-ын энэ зуны гол бай Серхио Агуеро дээр тогтож байна. Италийн Tuttosport сонины мэдээлж байгаагаар Агуерогийн төлөөлөгч “Ювентус”-ын удидлагуудтай уулзаж, энэ арилжааны талаар ярилцсан гэнэ. Агуерогийн “Атлетико”-той байгуулсан гэрээ 2014 онд дуусах бөгөөд зарагдах доод үнэ нь 45 сая еврогоор тогтсон ажээ. Харин “Ювентус”-ын хувьд энэ наймаанд 50 сая евро зарцуулах төсөв байгаа учраас тун удахгүй хоёр тал тохиролцоонд хүрнэ гэж хэвлэлүүд бичиж байгаа.
“Ювентус”-ээс гадна Реал Мадрид Агуерог сонирхож байгаа ч тодорхой санал тавиагүй байгаа. “Ювентус” Агуерогоос гадна мөн өөр шилдэг тоглогчийн араас хөөцөлдөж байна. Тэд сүүлийн хоёр жил топ багуудын анхаарлын төвд өртөж буй Японы Кэйсуке Хондаг авахаар санал тавьжээ. Тэдний санал ойролцоогоор 10 сая еврогоор үнэлэгдэж байгаа юм.
Score studio