Хятадын нэрт эдийн засагч лекц уншина

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Хятадын нэрт эдийн засагч лекц уншина

БНХАУ-ын нэрт эдийн засагч, профессор Ли И Нинг өнөөдөр Соёлын төв өргөөнд “Хятадын эдийн засгийн өнөөгийн байдал” сэдвээр лекц унших гэж байна. Тэрбээр Бээжингийн их сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн хэлтсийн дарга, мөн их сургуулийн Гуанг Хуа удирдлагын ухааны дээд сургуулийн хүндэт ерөнхийлөгч юм. Профессор Ли И Нинг эдийн засгийн онолын сэдвээр олон ном хэвлүүлж эрдэм шинжилгээний бусад салбарт ч бүтээл туурвисан нэртэй эрдэмтэн юм байна. “Ром-Византын эдийн засгийн түүх”, “Хятадын эдийн засгийн өөрчлөлт ба хувьцаа”, “Капитализмын үүсэл-эдийн засгийн түүхийн харьцуулсан судалгаа” зэрэг түүний бичсэн олон ном түүний нэрд гарсан бүтээлүүд болжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж