‘’Тэнгэрийн чулуу’’ роман хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

‘’Тэнгэрийн чулуу’’ роман хэвлэгдлээ

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Дамдины Жамьян ‘’Тэнгэрийн чулуу’’ хэмээх зөн билгийн романыг Хамаг Монгол улсын сэцэн билэгт Амбагай хааны мэндэлсний 880 жилийн ойд зориулан бичжээ. Монголын хаадын түүх шашдир Монголын нууц товчоонд  Хамаг Монгол Улсын их хаан Амбагай хүндтэй байр суурь эзэлдэг. Хамаг Монгол Улсыг үүсгэн байгуулсан Хабул хаан өөрийн авга ах Сэнгүмбилэгийн хөвүүн Амбагай хааныг  ор залгуулж, Хүн удамт төрт ёсны алтан аргамжийг атгуулжээ. Амбагай хаан бол сэцэн билэгт нэгэн бөгөөд Хамаг Монголын  хааны хөвүүн Хотулад хаан ширээгээ залгамжлуулан үлдээсэн нь гүн гүнзгий утга учиртай билээ. Энэхүү залгамж халаа нь Амбагай хаан Боржигон овгийн алтан аргамжийг хэлхэж өгсөн, төр барих Их хуралдайг үргэлжлүүлсэн, Их Монгол Улсыг байгуулах суурь үндсийг тавьж өгсөн төдийгүй их эзэн Чингис хааныг оюун санааны хувьд ‘’төрүүлж өгсөн’’  явдал байсныг зохиолч уран сайхны аргаар дүрслэн өгүүлжээ. Амбагай хаан Алтан улсад цовдлуулахдаа монголчуудад нөхөр дайсан хоёроо ялган таних мөнхийн захиас хэлсэн юм.

Амбагай сэцэн хааны хашгираан
Ард олон Монголоо сэрээв
Анд нөхөд атаат дайснаа
Ашид таних харанга дэлдэв
Асар өндөрт цагаан шонхор дүүлэв
Агссан сэлэм мөнгөн хуйнаасаа сугарав
Алтан улсын сүлд чичрэн ганхав
Албин татарын сүр доройтон буурав
Хамаг Монголын хийморь мандан бадрав
Хотула хааны омог чинээндээ тулав
Хадаан тайшийн гал голомт сэргэв
Хаан төрийн гэгээн мэлмий тодров
Амбагай сэцэн хааны хашгираан
Алтай, хангай, говь, цөлийг цочоов
Ач жичдээ хүртэл удамшин үлдэж
Алдаа онооны мөнхийн дуудлага болов хэмээн Амбагай хаанд өчил өргөжээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж