Солонгост суралцаж буй өөрийн туршлагаас…

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Солонгост суралцаж буй өөрийн туршлагаас…

Солонгост ирээд 9 сарыг үдлээ. 3 сарын дараа
хэлний бэлтгэл дуусаж хавраас мэргэжлийн хичээлүүдээ сонсож эхлэнэ. Нэг
үгээр “Эрхүү”-гийн нэг жилийн бэлтгэл шувтрах шатандаа явж байна гэх үү
дээ. Энэ хугацаанд “хэлд орж”, эргэн тойрон дахь мэдээллийг ам дамжуулж
биш бодитоор хүлээн авахтайгаа болон, мөнхүү Солонгос дахь Монгол оюутны
амьдралыг бага сага гадарлах болсон. Хэдийгээр хал үзэж халуун чулуу
долоосон архаг оюутан болоогүй ч, өөрийн ойлгож мэдэрсэнээ цаашид
Солонгост сурахаар зэхэж байгаа хүүхэд залуучуудад хэрэгтэй болов уу
гэдэг үүднээс оруулж байна.

Солонгост ирэхээс өмнө Австрали, Английг илүүтэй сонирхож
тухайн орны сургуулиудыг голчлон судалж байсан. Ингээд тус орнуудын
ямар ч сургуулиас заавал тавьдаг үндсэн шаардлага болох хэлний IELTS
шалгалтыг өгч суралцах, тэтгэлэгт хамрагдах боломжтой болсон.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж