Н.Номтойбаярын хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаярын хэргийг прокурорт шилжүүлжээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн 9-р сард СБД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ресторанаар үйлчлүүлэхдээ зэвсгийн чанартай  зүйл хэрэглэж танхайрсан хэрэгт холбогдсон юм. Иргэн 36 настай Б-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу түүнд Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Мөрдөн байцаалтын  шатанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний найз гэх мунзуй хочит Г.Нямдорж нарыг хамтад нь яллагдагчаар татагдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж